ЯПОНД МАГИСТР ТӨВД ТАВТАЙ МОРИЛ

СУРГАЛТЫН ТУХАЙ
Бид энэхүү сургалтаараа дамжуулан, тодорхой хэмжээний япон хэлний мэдлэгтэй хүмүүст зориулж, Япон улс дахь улсын болон хувийн их сургуулиудад магистрын зэргээр элсэн суралцахад шаардлагатай бүх мэдлэг, мэдээллийг олгож байна. Тухайн чиглэлээр 10-аас дээш жил ажилласан мэргэжлийн багш нар, мөн тэдгээрийн шавь нар болох Японы алдартай сургуулиудад магистрын зэргээр элсэн суралцаж буй болон суралцаж төгссөн орон орны залуус танд хүссэн сургуульдаа элсэхэд тань удирдан туслах болно.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Бидний зорилго бол үйлчлүүлэгч болох сурагчдаа үр дүнтэй хичээл, сургалтын хөтөлбөрөөр ханган удирдаж, хүссэн сургуулийнх нь магистрт тэнцүүлэх, мөн тэнцсэний дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулж япон орон болон өөрийн эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болох боломжийг атгуулах явдал юм.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙД
Японы их дээд сургууль бүр өөрийн гэсэн онцлог, их сургууль хэмээн оршин тогтнох алсын хараа, бодлоготой байдаг. Нэг мэргэжлээр хэд хэдэн их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөвч, тухайн сургуулийн онцлогоос шалтгаалан элсэлтийн шалгалтын агуулга болон сонгон шалгаруулж авах арга нь өөр өөр юм. Өөрөөр хэлбэл элсэлтийн шалгалт өгч буй тухайн сургууль бүрд тохирсон сэдвийн хүрээнд шалгалтуудаа бэлдэхгүй бол унах магадлал өндөр байдаг гэсэн үг юм.
Бид тийм Японы их дээд сургуулуудийн онцлог, алсын хараа мөн өнгөрсөн шалгалтуудын материалуудыг судлахын зэрэгцээ олон жил энэ чиглэлээр ажилласан, өөрийн биеэр туулж хуримтлуулсан мэдлэг туршлагад тулгуурлан сургалтын хөтөлбөрүүдээ боловсруулсан болно.

Гишүүнээр бүртгүүлж
сургалтын төлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах (үнэгүй)